Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

МЕТА компанийн Ази Номхон далай н бүс төвийн Азийн орнуудын олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 04 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс болон бусад холбогдох байгууллагуудтай уулзалт хийсэн болно.

Түүнчлэн Мета компаниас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн нам эвсэлүүд болон хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд сонгуулийн сурталчилгаанд Фэйсбүүк платформыг хэрхэн ашиглах талаарх сургалт мэдээллийг 4-р сарын 25-ны өдөр зохион байгуулав. Энэхүү сургалтаар Фэйсбүүк орчинд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ мэдээлэлийн устгах, тархалтыг бууруулах чиглэлээр тус компанийн баримтлаж буй зарчим, дүрмийн талаар танилцуулав.

Сургалтын үеэр тус компанийн зүгээс Фейсбүүк платформыг ашиглан сонгууль болон улс төртэй холбоотой аливаа зар сурталчилгааг явуулахдаа өөрийн Фэйсбүүк хаягийг заавал баталгаажуулах шаардлагатайг анхааруулсан. Иймээс хэрэв аливаа төрлийн улс төрийн болон сонгуулийн сурталчилгаа явуулах бол өөрийн Фэйсбүүкийн хаяг (profile account)-ийн мэдээллийг баталгаажуулах (ID authorization) шаардлагатайг анхаарна уу.

Фэйсбүүкийн хаягийн мэдээллийг баталгаажуулах (ID authorization) заавартай дараах холбоосоор орж танилцана уу.

https://www.crc.gov.mn/pages/show/z-vl-mzh-cahim-orchin

Харилцаа холбооны зохицуулах хороо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан