Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ Улаанбаатарт бага зэргийн бороо орно Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа П.Наранбаяр: БЗС-д 300 орчим тэрбумын зээлтэй 14 мянган хүний мэдээллийг Монголбанкны “ХАР ЖАГСААЛТ“ руу өгсөн  Энэ зун халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ. Тодруулбал, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчийн  мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт хүлээн авч эхэлсэн бөгөөд бие даан нэр дэвшигч 23 хүн мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид аудитын байгууллагад дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх хуулийн заалттай. Тиймээс Үндэсний аудитын газар өнөөдрөөс /2024.04.22/ бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хянаж дүгнэлт гаргахаар хүсэтийг хүлээн авч эхэллээ.  Бие даагдын мөрийн хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн  00:00 цаг хүртэл хүлээн авах аж.

 Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрийнхөө эхийг хэвлэмэл байдлаар гурван хувийг дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр авч очих ба мөн цахим хэлбэрээр хүргүүлэх юм.

Биечлэн очих боломжгүй тохиолдолд мөрийн хөтөлбөрийн хуудас бүрд гарын үсгээ зурж, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл хүчин төгөлдөр цахим лавлагааг хавсаргаж шуудангаар хүргүүлэх боломжтой.

Бие даан нэр дэвшигч нь аудитын байгууллагатай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон бол тухай бүрд нь мэдэгдэх аж. Тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлнэ.

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан