Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарчээ

Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарчээ

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд өнөөдөр /2024.04.17/ 19:00 цагийн орчимд зургаан хүүхэд, нэг том хүн мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослоор 16 настай охин яаралтай тусламж авч чадалгүй нас барсан байна. Мөн хамт явсан 13 настай эрэгтэй хүүхдийн шилбэний яс хугарсан, мөн нэг хүүхдийн хоёр талын дунд чөмөгний хугарсан, 40 настай эмэгтэй тархины битүү гэмтэл авсан, 11 настай эрэгтэй хүүхдийн чөмөг хугарсан, 12 настай эрэгтэй хүүхэд тархины гэмтэл, найман настай эрэгтэй хүүхэд толгойдоо гэмтэл авчээ. Эдгээр хүмүүс ГССҮТ-д эмчлүүлж байна.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээгээр Prius, Verna хоёр автомашин мөргөлдсөний улмаас замаар гарч явсан 16 настай охин осолд өртөж нас барсан бол зургаан хүн хүнд гэмтжээ.

Одоогоор ослын газрын үзлэг дуусаагүй үргэлжилж байна. Хоёр автомашины жолооч согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэх ослын шалтгааныг тодруулахаар Тээврийн цагдаагийн алба ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан