Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
12 настай охиныг хулгайлж, хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

12 настай охиныг хулгайлж, хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Гантулгад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн 12.1-д заасны дагуу түүнд бүх насаар нь хорих ял оноосон байна. 

Прокуророос Г.Гантулгад Эрүүгийн хуулийн

  • 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/,

  • 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/,

  • 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.

Хуулийн заалт:

Эрүүгийн хууль

13.2 дугаар зүйл.Хүн хулгайлах

1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан