Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
"Дүү маань тэтгэвэрт гарах хүсэлтээ удаа дараа өгсөн ч хүлээж аваагүй"

"Дүү маань тэтгэвэрт гарах хүсэлтээ удаа дараа өгсөн ч хүлээж аваагүй"

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал орчимд байрлах “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарсан. Галыг унтраахаар ажиллаж байсан хоёр алба хаагч хөнгөн бэртэж, эмнэлгийн тусламж авч байгаа бол нэг алба хаагчийг харамсалтайгаар амиа алдсан юм.

ОБЕГ-аас энэ асуудалтай холбоотой мэдээлэл өгөх үеэр амиа алдсан алба хаагчийн ар гэрээс асуулт асуусан юм. Тэрээр "Тэтгэвэрт гарах хугацаа нь болчихсон байсан. Тэтгэвэрт гарах хүсэлтээ өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш удаа дараа өгсөн. Өнөөдрийн хүртэл тэтгэвэрт нь гаргаагүй. Өмнө нь хоёр жил завсарлаж байсан. Учир нь ажлаа хийж байгаад түлэгдсэн. Онцгой байдлын байгууллагын эмнэлэг 30 хувийн түлэгдэлтэй гэсэн дүгнэлт гаргасан. Тэр нь 30 биш 80 хувийн түлэгдэл байсан. Тэрийгээ эмчлэх гээд хоёр жил чөлөө авсан. Тэр шалтгаанаас болоод тэтгэвэрт гарах хүсэлтийг нь хүлээж аваагүй. Хэрэв хүсэлтийг нь хүлээж авсан бол таван хүүхэд нь өнөөдөр элэг бүтэн байгаа" гэв.

Түүний асуултад ОБЕГ-ын алба хаагчид "Тухайн алба хаагч өргөдөл өгсөн эсэхийг хүний нөөцөөс тодруулаад мэдээлэл өгье. Улсын онцгой байдлын байгууллагын алба хаагчид тодорхой хугацаанд алба хаасны үндсэн дээр тэтгэвэрт гардаг хууль дүрэмтэй байгаа" гэсэн юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан