Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЦЕГ: Цагдаа иргэнийг бүлэглэж зодсон гэх хэргийг шалгаж байна

Цагдаад зодуулж, сүрдүүлэгт өртсөн гэх иргэн цахим хуудаст мэдээлэл нийтэлсэн. Хэрэг өнгөрсөн амралтын өдрийн Бямба гаригт (2024.04.06) болсон байна.

Хохирогчийн өгч байгаа мэдээллээр, Бямба гаригийн 17:30-22:00 цаг хүртэл процесс болсон. Хүүхэдтэй маань тоглоомын талбай дээр муудалцсан 14-15 насны хүүхдүүд маргааныг эхлүүлсэн. Түүнээс болж үл таних этгээдүүд хашаанд байсан машины минь цонхыг хагалж, цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Бүрэлдэхүүн ирж, хэлтэс дээр очиж гомдол гаргаарай гэсэн. Үүний дагуу цагдаагийн хэлтэс ороод цагдаад зодуулсан.

Хэлтэс орж, жижүүртэй уулзах хооронд үл таних хэдэн залуу дагаж орж ирсэн. Нэг нь гэтэл үгийн зөрүүгүй боомилж, "Би цагдаа байна. Чамайг ална" гэхчилэн айлган сүрдүүлсэн.

Улмаар коридороор чирж, камергүй булан хэсэгт очиж биед минь халдаж, цохиж авсан. Удаа ч үгүй миний машины цонхыг хагалсан зарим хүн хамт орж ирж, алаад хаячихъя гэхчилэн биед минь халдсан. Жижүүртэйгээ нийлээд 2-3 цагдаа байсан. Буруу хүнээрээ оролдлоо гэхчилэн хараал хэлж, биед минь халдсан учир би маш их гомдолтой байна гэсэн юм.

ХЭРГИЙГ БҮРТГЭЖ, ШАЛГАЛТЫГ ЭХЛҮҮЛСЭН

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа. 

ЦЕГ-аас "Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийг бүртгэж авсан. Мөн зодуулсан гэх иргэний гомдлын дагуу хэрэг бүртгэл үүсгэсэн.

Цагдаа иргэнийг зодсон гэх хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан