Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Монгол Улс дэлхийн үүрэн холбооны конгресст үүрээ заслаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын хамгийн том арга хэмжээ “Дэлхийн үүрэн холбооны конгресс 2024” /Mobile world congress/ эхэллээ. Испанийн Хаант улсын Барселон хотод энэ сарын 26-29-ний хооронд болох MWC-т Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар манай улс анх удаагаа өөрийн асар /booth/ байгуулан, төр, хувийн хэвшил хамтдаа Монголын цахим шилжилт, технологийн хөгжил, дэвшлээ сурталчлан оролцож байна.

Энэ санаачилга нь Ази, Номхон далайн бүсийн түнш орнуудын дижитал хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэлхийн улс орнуудад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид MWC-ийн хүрээнд хоёр талын уулзалтууд хийж, салбар хуралдаануудад оролцоно.

MWC-т дэлхийн олон арван мянган технологи, инновац бүтээгчид, харилцаа холбооны гол тоглогчид, төрийн өндөр дээд албан тушаалтнууд гээд 100 мянга гаруй хүн, 2 мянга орчим компанийн төлөөлөл оролцож байна. Арга хэмжээний хамгийн чухал, томоохон сэдвүүд нь хиймэл оюун ухаан, сансрын хиймэл дагуул, 5G технологи, B2B боломжууд бөгөөд технологигүйгээр салбарынхаа хөгжлийг төлсөөлж болохгүйг баталсан танилцуулга, уулзалтууд үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан