Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Дэд бүтцийг санхүүжүүлэхэд хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх Санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг өчигдөр буюу энэ сарын 14-нд зохион байгуулсан. Энэ хүрээнд засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцсэн билээ.

Тус форумын үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Даваажаргал нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, нийслэлийн дэд бүтцийг санхүүжүүлэхэд хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын бодлогыг ил тод, засаглал сайтай байлгахад дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн үр ашигтай харилцааг дэмжих чиглэлээр хамтран ажиллана.

“Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК нь 2015 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй албан ёсны арилжаа, тооцооны тусгай зөвшөөрөлтэй цор ганц, анхны хувийн бирж юм. Тус бирж нь цаашдаа олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэхийг зорьж, хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх ажлуудыг шат дараалалтай хийж буй бөгөөд арилжааны 26 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан