Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ТӨРИЙН АЛБАНЫ СТАНДАРТЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Төрийн албаны стандартын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хурал Төрийн албаны зөвлөлийн “Инновац” танхимд боллоо.

“Төрийн албаны тухай хууль анх 1994 онд батлагдахад стандартын тухай заалт орсон, түүнээс хойш 2002, 2008, 2017 онд батлагдсан шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтүүдэд ч дээрх нэр томъёо батлагдсаар ирсэн, гэвч төрийн албаны нэгдсэн стандартыг баталж, мөрдүүлэлгүй өнөөг хүрсэн” гэдгийг Засгийн газрын хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Алтангэрэл Төрийн албаны стандартын талаар хийсэн танилцуулгадаа дурдав. Мөн Япон, БНСУ, Канад зэрэг улсын жишээ, туршлагаас дурдаж, Монгол Улсын төрийн албаны нэгдсэн, тогтвортой дүр төрхийг бүрдүүлсэн стандарт шаардлагатай байгааг онцолж, зарим стандартын төслийг танилцуулсан юм.

Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа “Стандарт, түүнийг батлах үйл явц процессын талаар танилцуулга” хийлээ.

Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурлын тамгын газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Удирдлагын академи, Герман Монголын хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургууль, Стандарт хэмжил зүйн газар, Нийслэлийн хөдөлмөр халамжийн газрын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцов.

1 Сэтгэгдэл
төрийн албаны ангилал тус бүрээр стандартыг тогтоох шаардлагатай, олон жил стандартгүй явснаас болоод байгууллага бүр өөр өөрсдийн дураар янз бүрийн дүрэм журам тогтоож ирсэн, Албан тушаалын шаардлага, ТАХЁЗТХ болон ТАХЁЗЗУСҮХ, цалин хөлс, нийгмийн баталгаа гэх мэтийг тусгах шаардлагатай
Хамгийн их уншсан