Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 6 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв

 

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 3 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 477 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 212 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 265 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож Увс аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 2 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 48 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Албан тушаалтны ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг худал мэдүүлсэн, улмаар гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа орон сууц, авто тээврийн хэрэгсэл, газрыг худалдан авсан эх үүсвэр нь үндэслэлгүй буюу өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хууль ёсны орлогоор бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нийтийн албан тушаалтны цалин, хөлсний орлогоосоо давсан үл хөдлөх хөрөнгө шинээр нэмэгдсэн, улмаар хамаарал бүхий этгээдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан буюу “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нэр бүхий 6 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан