Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Үерийн даланд их хэмжээний хог бөөгнүүлсэн аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэн, цэвэрлүүллээ

S'Outlets дэлгүүрийн барилгыг нураах ажлыг 2024 оны нэгдүгээр сарын 26-наас эхлүүлж, гурван давхар барилга, агуулахыг нураан, цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Ийнхүү хоёрдугаар сарын 20-ноос таван давхар барилгын талбайг бүрэн чөлөөлж, барилгын гадна фасадыг буулгаж эхлээд байна.

Мөн Сэлбэ голын голдирлыг тэлэх ажлын хүрээнд түшиц ханыг нурааж, даланг тэлэхээр цахилгааны тэжээлийн кабель шилжүүлэх, зөөх ажлын зураг төслийг батлуулан, кабель шилжүүлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамт хийхээр ажиллаж байна. Далангийн хог цэвэрлэгээг энэ сарын 4-нөөс эхлэн хийж байгаа. Гэвч S’Outlets дэлгүүрийн барилгын буулгалтыг хийж буй “Гурван ачит” ХХК барилгын хог хаягдлаа цэвэрлээгүй, далан дотор их хэмжээний хог бөөгнүүлсэн байжээ.

Иймд тус компанид шаардлага хүргүүлэн, гуравдугаар сарын 7-ний өглөөний 04:00 цагт бүх хог хаягдлыг цэвэрлэн, 10 удаагийн рейсээр ачуулж дуусгалаа. Одоогоор далангийн ирмэг хоггүй, суваг цэвэр байна.  

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан