Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
УОК: Малын хорогдол 3 сая 89 мянгад хүрээд байна

УОК: Малын хорогдол 3 сая 89 мянгад хүрээд байна

Хаваржилтын нөхцөл байдлын талаар УОК-оос мэдээллээ.

Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Хоёрдугаар сарын 29-нд хийсэн зудын эрсдэлийн үнэлгээгээр 11 аймгийн 50 суманд төмөр зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт цагаанаар зудархуу байдалтай байна. Өөрөөр хэлбэл, нийт 21 аймгийн 251 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилтын нөхцөл байдал хүнд байна.

Түүнчлэн гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Малын хорогдол өнөөдрийн байдлаар 3 сая 89 мянгад хүрээд байна.

11 аймгийн 46 суманд ам бүл цөөтэй, цасанд дарагдсан малчин айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний анги, байгууллагуудаас алба хаагчдын томилон ажиллуулж байгаа. Хоёрдугаар сарын 27-ноос эхлээд Дорнод, Төв, Сүхбаатар аймгийн 15 сум руу 21 техник хэрэгсэл, 214 алба хаагчийг томилон ажиллуулж байна. Эдгээр албан хаагчид өнөөдрийн байдлаар 142 айл өрхийн гэрийг цаснаас гаргаж, 71 өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан.

Мөн хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн 15 аймгийн онцгой комиссоос гамшгаас хамгаалах орон нутгийн мэргэжлийн анги байгууллагуудтай хамтран хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 4-нийг хүртэл нийт 4097 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 6261 өрхөд эрүүл мэндийн тусламж, 1733 өрхөд хоол хүнсний тусламж үзүүллээ. Мөн нийт 58 мянга гаруй малчин өрхөд өвс, 66 мянга гаруй малчин өрхөд тэжээл хүргэсэн. Уг үйл ажиллагаанд давхардсан тоогоор 1433 алба хаагч, 369 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ. Өнөөдрийн байдлаар 89150 км зам гаргах ажлыг зохион байгууллаа.

УОК-т нийт 713.1 сая төгрөгийн хандив тусламжийн бараа, материал цуглараад буй. Үүнийг 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн малчин өрхүүдэд хүргэх ажлыг хамтатган зохион байгуулна" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан