Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Япон: Гадаад оюутны сургалтын төлбөрийг нэмэхээр ярилцаж байна

Японы засгийн газар их дээд сургуулийн төлбөрийн дээд хязгаарыг цуцалсан. Тэгвэл тус улсын сургуулиуд гадаад оюутны төлбөрийн дүнг нэмэх төлөвтэй байна.

Үндэсний 86 их дээд сургуулийн стандарт төлбөр жилд ойролцоогоор 535 -642 мянган иен хүртэл байдаг ба дотоод, гадаадын оюутнууд ижил хэмжээний төлбөр төлдөг. Тус улсын Боловсролын яам энэ сард их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг зохицуулах захирамжийг шинэчлэн боловсруулж, гадаад оюутны төлбөрийн хязгаарлалтыг арилгана гэжээ. Ингэснээр гадаад оюутны төлбөр нэмэгдэж, сургалтын явц сайжрах магадлалтай гэж үзэж байна. Улсын сургуулиуд төлбөрөө нэмсэнээр хувийн дээд сургуулиуд мөн жишгийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр Япон дахь гадаад оюутны сургалтын төлбөр АНУ-ын дотоодын оюутны төлбөрөөс ойролцоогоор 50 хувь өндөр бол Канадын төлбөрөөс 100 хувь өндөр байна. Гэхдээ АНУ, Канадын их дээд сургуулиуд сургалтынхаа төлбөрийг төлөхөд бэлэн байгаа гадаадын оюутнуудад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тохьтой дотуур байраар хангадаг.

Японы засгийн газар 2033 он гэхэд гадаад оюутны тоог 400 мянгад хүргэхээр зорьж байгаа нь 2019 оныхоос 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч дэлхий даяар эдийн засаг хүндэрч буй өнөө үед баян, ядуугийн ялгаа гарах эрсдэлтэйг ажиглагчид онцоллоо. Боловсролын яамны ахлах ажилтан " Гадаад оюутны сурах нөхцлийг сайжруулах тул төлбөр нэмэгдсэн нь өргөдөл гаргагчдын тоог бууруулна гэж бодохгүй байна" гэжээ. Токиогийн их сургуулийн оюутнуудын дөнгөж хоёр хувь нь гадаад оюутан болохыг судалгаагаар тогтоожээ. Харин энэ үзүүлэлт Харвардад 12 хувь, Кембрижийн их сургуульд 24 хувьтай байна.

Эх сурвалж: Nikkei Japan

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан