Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ААН-үүд мөсний баярыг цуцлахыг эсэргүүцжээ

ААН-үүд мөсний баярыг цуцлахыг эсэргүүцжээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Хөх баавгай" хөтөлбөрийн хүрээнд "Хөх сувд" мөсний баярыг ирэх гуравдугаар сарын 2, 3-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулахаар төлөвлөсөн. Зудын нөхцөл байдлаас шалтгаалан мөсний баярыг цуцлах тухай асуудал хөндөгдсөн ч аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн саналыг үндэслэн хийхээр болжээ. Орон нутгийн иргэд ч худалдаа эрхэлж орлоготой болох боломж гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Мөн олон улсын болон дотоодын жуулчид мөсны баярт оролцохоор аялал жуулчлалын компаниудад захиалга өгсөн, нислэгүүд тавигдсан зэрэг нь мөсний баярыг цуцлахгүй байх шалтгаан болжээ.

Түүнчлэн урлаг соёлынхон ч тоглолт хийж зудад нэрвэгдсэн малчдад тодорхой хувийг хандивлахаа илэрхийсэн байна. Тиймээс ажлын хэсгийг хуралдуулж аюулгүй байдлыг хангах үүрэг өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан