Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Ёс зүйн хорооны гишүүд үнэмлэхээ гардан авлаа

Ёс зүйн хорооны гишүүд үнэмлэхээ гардан авлаа

УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва, Ёс зүйн хорооны дарга,Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс нарыг хүлээн авч уулзан үнэмлэхийг нь гардуулж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцжээ.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр ярианыхаа эхэнд төрийн албан хаагч ёс зүйтэй ажиллаж чадвал төрийн алба, төрийн үйлчилгээний нэр хүнд, ажлын бүтээмж, үр дүн нэмэгдэнэ хэмээн онцлоод Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулжээ. Энэ хүрээнд Ёс зүйн дэд хорооны ажиллах журам болон төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэлэлцэн батлахаар төлөвлөн ажиллаж байгаагаа хэлсэн байна.

УИХ-аас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 оны тавдугаар сарын 4-нд баталсан бөгөөд долоодугаар сарын 3-наас уг хууль хэрэгжиж эхэлсэн. УИХ-ын Ёс зүйн байнгын хорооноос Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталж Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ахлан ажилласан. Тус ажлын хэсэг холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны тогтоолуудыг баталж, Ёс зүйн хороог ажилд нь оруулаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан