Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Х.Нямбаатар: БЗД-т 18 тэрбум төгрөгийн өртөгтэй сургуулийн барилгыг яаралтай эхлүүлнэ

Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн талаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр мэдээллээ. Тэрбээр сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь очиж танилцаж байна.

Хотын дарга Х.Нямбаатар "Баянзүрх дүүрэгт 18 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын жишиг зургаар 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. 

Олимп хотхонд баригдаж буй сургуулийн барилгыг гацаасан ААН-д арга хэмжээ авахыг нийслэлийн Барилга, хот байгуулалтын газарт үүрэг болгож байна. Техникийн нөхцөлийг шийдэж өгөхгүй бол тухайн ААН-ийн бүх газрын зөвшөөрлийг цуцална.

Олон барилга барьж, ашиг орлого олсон ААН-үүдийн барилгыг худалдаж авсан иргэдэд сургууль, цэцэрлэгийн асуудлыг  шийдэх гэж байна.

Кристал таун хотхоноос урагш Цэцэрлэгт хүрээлэн хүртэл нэвт гарцууд гаргана.

Тендерийн асуудлыг Баянзүрх дүүрэг гүйцэтгэж, хөрөнгийг нийслэл шийдэж өгнө.

Тус дүүргийн 26, 36 дугаар хороонд баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийг дуусгах ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна. 157 дугаар сургуулийн барилгыг дуусгах хэрэгтэй.

Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 40,000 иргэн амьдардаг боловч нэг ч сургууль, цэцэрлэг алга. Түгжрэлийн гол шалтгаан нь хүүхдээ зөөх, дэлгүүр хоршоо орох, ажилдаа явах зэргээс болж байна. Сүмбэр орд компанийн эзэмшиж буй газраас 4,002 м.кв газрыг авч, сургууль цэцэрлэг барьж байгааг хэлье.

Олимп хотхоны урд талын Сэнчири ланд марк компанийн газраас 5,000 м.кв газар авч, цэцэрлэгийн цогцолбор барьж байгуулахаар төлөвлөж байна.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг шийдэх үедээ танилцуулна" гэв.

ААН-үүд газраа чөлөөлөх зөвшилцөлд хүрэхгүй бол сонсгол явуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан