УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Тэнгэрийн хүү”-г хямдралтай үнээр тоглоно
Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220 жил, Их монгол улсаа байгуулсны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Драмын Эрдмийн Театрын 80 жилийн ойг тохиолдуулан зарласан түүхэн жүжгийн зохиолын уралдаанд тэргүүн байрт Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг шалгарсан билээ. Тэгвэл “Гэгээн муза” наадмын шилдгээр шалгарсан “Тэнгэрийн хүү” жүжгийг оюутан залууст зориулан энэ удаа хямдралтай үнээр буюу 8000 төгрөгөөр өнөөдрөөс эхлэн гурван өдөр тоглох гэж байна.
Тус жүжгийг УДЭТ-ын найруулагч соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар найруулан, ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ассистент найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, конструктор зураачаар Т.Түмэн-Өлзий, компьютер графикаар Т.Аянга, гэрлийн найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ц.Эрдэнэбат, жүжиг чимэглэлийн эрхлэгч соёлын тэргүүний ажилтан Н.Батбилэг нар ажиллажээ.
Харин жүжгийн гол дүр буюу Модун Шаньюд жүжигчин Г.Эрдэнбилэг, Түмэн Шаньюд Б.Жаргалсайхан, Түмэн Шанюн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын авъяаслаг жүжигчид болон УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээ оролцон тоглосон байна.

0 Сэтгэгдэл