Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Цагаан сарын баяраар гурван өдөр амрах хуультай ч хоёр нь Бямба, Ням гарагт таарч байна

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр нь 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Цагаан сарын баяраар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амрах хуультай.

Хуанлид тэмдэглэснээр эдгээр баярын амралтын өдрийн хоёр нь Бямба, Ням гарагт таарч байна.

Тодруулбал шинийн нэгэн, хоёрон буюу хоёрдугаар сарын 10, 11-н Бямба, Ням гарагт тохиох бол шинийн 3-ны Даваа гарагт амраад хоёрдугаар сарын 13-наас ажлын өдөр эхлэх нь.

Харин битүүний өдрийг албан ёсны амралтын өдөрт оруулдаггүй. Энэ жил битүүний өдөр тасарч байгаа гэх мэдээлэл гарсан ч Гандантэгчэнлин хийдээс үгүйсгэж, хоёрдугаар сарын 9-нд битүүрнэ гэсэн юм. 

Зурхайч ламын тайлбарласнаар билгийн тоолол, сарны тооллоор үзэхэд зарим өдөр нэг хоногоор тасардаг бол заримдаа нэг хоног нэмэгддэг. Хэрэв өдөр тасарвал урд талын өдрийг нь барина, өдөр нэмэгдвэл сүүлийн өдрийг дагана гэж зурхайн номд тэмдэглэсэн байдаг учир битүүний өдөр тасраад алга болохгүй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан