Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Шинэ автобусны дараагийн цуваа өнөөдөр нийслэлд ирлээ

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд нийт 600 автобусны татан авалт хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд багтаан нийт 36 автобус нийслэлд орж ирсэн бөгөөд үйлчилгээнд явж буй. Үлдсэн 564 автобусыг нийлүүлэх календарчилсан төлөвлөгөөг гаргасан бөгөөд энэ сард багтаан 500 автобусыг нийлүүлэх бол ирэх хоёрдугаар сард үлдсэн 64 автобусыг нийлүүлэхээр төлөвлөсөн талаар нийслэлээс танилцуулсан.

Тэгвэл календарчилсан төлөвлөгөөгөөр өнөөдөр өглөө дараагийн 50 автобус нийслэлд иржээ.

Эхний 35 шинэ автобус Таваншар-Офицер, Үйлдвэр комбинат, Улаанхуаран чиглэлд иргэдэд үйлчилж байна. Иргэдийн зүгээс шинэ автобус дулаан, үйлчлүүлэхэд тухтай байгааг хэлж байгаа юм.

Нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд шинээр нийлүүлж буй эхний 35 автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилаад байгаа бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс үйлчилгээнд гарч эхэлсэн. Шинэ автобусуудыг үзлэг, оношилгоонд оруулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгож, мөн цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулснаар ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээнд гаргажээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан