Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Жолооч та торгуулиа төлөхдөө дараах боломжуудыг ашиглаарай

Иргэн Та www.smartcar.mn болон http://torguuli.police.gov.mn/ сайтуудад хандан өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой.

Мөн дараах төлбөрийн шийдлүүдийг ашиглан тээврийн хэрэгслийн торгуулиа төлөх боломжтой.

1. “Гялс банк” аппликэйшн, Statebank.mn сайтын “Гялс цахим банк”-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.

2. Egolomt.mn системийн “Интернэт банк”-аар, “Golomt bank” аппликэйшн, “SocilalPay” аппликэйшнаар, “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.

3. TDB online banking аппликейшн болон Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүд дээр өөрийн биеэр очиж төлбөр төлөх.

4. Төрийн үйлчилгээний нэгдсэн портал E-mongolia.mn цахим хуудас болон аппликейшнаар төлөх.

5. “Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас.

6. Gerege” аппликэйшнаар, “Гэрэгэ киоск” машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан