Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Улаанбаатар амьтны хүрээлэн Хүүхдийн парк дотор ажиллаж эхэллээ

Үйл ажиллагаагаа зогсоогоод байсан Улаанбаатар амьтны хүрээлэн өчигдрөөс үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тэд бууриа сэлгэн Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк дотор жилийн дөрвөн улирал ажиллахаар болсон байна.

Өдөр бүр 11.00-20.00 цагийн хооронд ажиллах бөгөөд тасалбарын үнийн хувьд 8000 төгрөг байна.

Амьтны хүрээлэнгийн зүгээс "Бид дахин ирлээ. Нэг хаалга хаагдахад дахин нэг хаалга нээгддэг гэсэн юутай үнэн бэ. Үнэхээр баярлаад баршгүй. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк дээр жилийн дөрвөн улирал ажиллахаар болсоноо дуулгахад таатай байна. Маргаашнаас буюу 2024 оны 01 сарын 06-наас өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд ажиллана. Төв хаалгаар ороод 4 өнгийн бөмбөгөр байшин шүү. Биднийг дэмжиж туслахаар холбогдсон хүмүүст маш их баярлалаа, ямар ч хандив тусламж аваагүй том давааг даваад гарлаа. Биднийг томоос том дэмжисэн паркын хамт олондоо маш их баярлалаа. Хүрэлцэн ирж биднийг дэмжээрэй" хэмээжээ.

Улаанбаатар амьтны хүрээлэн Хүүхдийн парк дотор ажиллаж эхэллээ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан