Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Г.Ялалт: Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно

Нийслэлийн цэргийн штабаас цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өгөв. Цэргийн бүртгэл энэ сарын 4-19-нд цаасан буюу хорооны байр болон И-Монголиа системээр явагдана.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбар уг бүртгэлээр цэргийн бэлтгэл үүрэгтний тоог гаргадаг. Энэ нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарыг тодорхойлдог цогц арга хэмжээ юм. Бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр явуулна.  

Хэрэв цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган мөнгөн төгрөгөөр торгоно. Гэхдээ иргэдийг бүх зүйлд торгоно, хариуцлага тооцно гэсэн өнцгөөс битгий хараасай гэж хүсэж байна. Иргэд хаана байхаас үл шалтгаалан цэргийн бүртгэлдээ хамрагдах боломжтой.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд  

  • 18-60 насны Монгол Улсын иргэн эрэгтэй цэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдана.  

Иргэд ажлын өдрүүдэд 08:00-18:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 09:00-16.00 хүртэл өөрийн хороон дээр очиж бүртгүүлнэ.  

Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэхээ авчирна. Үүнээс гадна И- Монголиа системээр бүртгүүлж болно.  

"И-Монгол академи" УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул “И-Монголиа систем нь гурван сувгаар хүсэлтийг хүлээж авна. Үүнд вебээр, гар утасны апплекэйшн болон төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн оператор ажилтнаар дамжуулан хүсэлтийг хүлээж аван шийдвэрлэж байна.

Иргэд хүсэлтээ илгээсний дараа илгээсэн төлөвт шилжинэ. Үүний дараа тухайн харьяа байгууллагын цэргийн штабын алба хаагчид  хүсэлт очиж зөвшөөрөл олговол зөвшөөрөв гэх төлөвт шилжинэ.  

Гэхдээ зарим иргэд мэдээллээ дутуу бөглөх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ буруу хавсаргаж мэдээллээ илгээдэг. Тэр үед засварт буцаасан төлөвт шилжинэ. Тэр үед мэдээллээ засварлаад илгээж болно" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан