Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
НОСНААУГ-ын ажилчид цалингаа 2 сая төгрөгт хүргэхийг шаардав

Нийслэлийн харьяанд байдаг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар/ОСНААУГ/-ын ажилтан, албан хаагчид өнөөдөр /2023.12.27/ цалингаа 2 сая төгрөгт хүргэх шаардлагыг удирдлагууддаа тавин, жагслаа.

Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь 2000 гаруй ажилтантай юм байна. Тус газрыг төлөөлөн 500 гаруй нь жагсч буй аж. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нь ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос эхлэн тавьсан.  Ажил олгогч нарын зүгээс тус газарт ажиллагсдын дундаж цалин 1.7 сая гэдэг ч Үйлдвэрчний эвлэлийн холбооны судалгаагаар 1.1 сая төгрөг аж. 1.1 сая төгрөгийн цалинг хоёр хуваан авахад татвараа төлөөд 900 мянга орчим төгрөгийн цалин авдаг байна. Гэхдээ ийм хэмжээний цалин авахын тулд төлбөрт үйлчилгээг сайн хийж байж авдаг аж. Мөн хамгийн доод цалин 650 мянган төгрөг аж. Гэвч хэлэлцээрийн шатанд албан тушаалтнууд нь хамгийн доод цалинг 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс 660 мянган төгрөг болгох боломжтой гэжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр 660 мянган төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, НОСНААУГ-ынхны хамгийн доод цалин удирдлагуудынх нь хариултаар бол ердөө 10 мянган төгрөгөөр л нэмэгдэх болж буй.

Тиймээс Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс ажилтан, албан хаагчидтайгаа ярилцсаны үндсэн дээр өнөөдрөөс шаардлага тавьж эхэлж буй нь энэ ажээ.

НОСНААУГ-ын ажилтан, албан хаагчдын цалингийн үнэлэмж тааруу байгаагаас ажиллах хүчин ч олдохгүй болж, хүний нөөцийн дутагдалд орж эхэлсэн нь эргээд байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулахад ч хүндрэл үүсгэхээр болж байгаа юм байна. Иймээс цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран шийдвэрлэх ёстой гэдгийг тус газрын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан