Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
“Энэ өвлийг дуустал эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлана”

Улаанбаатар хотын хэмжээнд өдөр бүр эрчим хүч хязгаарлах арга хэмжээ авч байна. Энэ талаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Дистпетчерийн албаны ахлах мэргэжилтэн н.Гантулга дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Монгол Улсын ОХУ-аас авдаг эрчим хүч 310 мВт байдаг. Энэ өвөл их хүйтэрч байгаагаас эрчим хүчний хэрэглээ импортоор авч байгаагаас давж буй учраас хязгаарлалт хийгдэж байгаа. Энэ өвлийн ачааллыг давтал одоогийнх шиг нөхцөл байдалтай байх болов уу. Эрчим хүчний ачаалал харилцан адилгүй байгаа учраас тэдэн цагт тэнд хязгаарлалт хийнэ гэдгийг урьдчилан мэдэгдэх боломжгүй байна. Гэхдээ нэг удаагийн хязгаарлалтаар хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг нэг цагаас дээш хугацаагаар хязгаарлахгүй байхыг хичээж байна. Хязгаарлалттай холбоотойгоор 70047004 утсанд өдөрт 2-3 мянган хэрэглэгч хандаж мэдээлэл авч, гомдол гаргаж байгаа. Хязгаарлалтын хүрээнд нэгдүгээр зэргийн хэрэглэгчид буюу төрийн үйлчилгээ эрхлэгчид, гуравдугаар зэргийн хэрэглэгч буюу гэр хорооллын хэрэглэгчдийн тогийг хязгаарлахгүйг хичээж байна" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан