Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ЗӨРЧСӨН ИРГЭНИЙГ 250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

Дугаарын хязгаарлалтад уртасгасан цагаар ажиллаж байгаа алба хаагчдын нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий сайтаас "Тэгш, сондгойн хязгаарлалтыг жолооч нар эсэргүүцэж байна” гэх нэртэй бичлэг мэдээлэл гарсан. 

Энэ талаар тодруулахад Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Алтай” хотхоны урд талын замд “Приус 20” тээврийн хэрэгслийн жолооч Д нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийтээр дагаж мөрдөхөөр эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр, алба хаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ. 

Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хууль, тогтоомжид заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй буюу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1429 дугаар “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг нийслэлийн хэмжээнд аль ч улиралд, ямар ч цаг үед хэрэгжүүлэх чиг үүрэгтэй юм.

Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, уртасгасан цагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажлын хүндхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, дэмжиж хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан