Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Б.Чойжилсүрэн: Бид цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Тэрбээр "ОХУ-аас манайд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 13-наас эхлээд эрчим хүчээ 105мвТ-аас хэтрүүлж чадахгүйгээ мэдэгдлээ.

Иймд маргаашнаас цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй" хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, "өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны 16.00 цагт ОХУ-ын талаас Монгол Улсад эрчим хүч нийлүүлэгч компани мэдээлэл ирүүлсэн. ОХУ-д арванхоёрдугаар сарын 13-наас эхлээд нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг 105МВт-аас дээш өгч чадахгүй болсон талаараа мэдэгдлээ. Өмнө нь 345 МВт хүртэл эрчим хүч нийлүүлж байсан юм. Үүндээ гурван үндсэн шалтгаан дурдсан байна.


Хамгийн том шалтгаан нь хоёр том цахилгаан станцад нь гэмтэл гарчээ. Нэгнийх үйл ажиллагаа зогссон бөгөөд хэзээ буцаж ажиллахыг мэдэгдээгүй байна" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан