Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
ЛЕНИНИЙГ ХЯТАДУУДАД ЗАРАХ ГЭНЭ

Пролетарийн агуу их удирдагч гэгддэг Ленинийг Москва хотын улаан талбай дээрх бунхнаас гаргах, бунхныг нураах хөдөлгөөн, жагсаал хийхээр бэлдэж байгаа аж. “Ленинийг гаргая!” нэртэй энэ хөдөлгөөнд 30 гаруй хэт үндсэрхэг, үнэн алдарт, хасагуудын байгууллагууд нэгдэжээ. Тус хөдөлгөөний зохион байгуулагчид нь Ленинийг энэ оны төгсгөл гэхэд гаргахыг шаардаж байгаа юм. Харин бунхнаас гаргасан занданшуулсан Ленинийг яах талаар “Ленинийг цогцсыг Хятадуудад зарах хэрэгтэй. Цаадуулд чинь Мао Зэдүн гээд өөрийн гэсэн бас нэг занданшуулсан цогцос бий” гэжээ. Ленинийг цогцсыг бунханаас зайлуулах нь албан ёсоор шийдэгдсэн даруйд хятадуудтай хэлэлцээр хийж эхлэх юм байна.
Лениний занданшуулсан цогцсыг муутгалгүй хадгалах гэж тусгай судалгааны төв ажилладаг. Олон сая гэм зэмгүй хүмүүсийг хомроглох устгасан цуст дэглэмийг байгуулсан хүнийг цоцгсыг хадгалах, хажууд нь харуул хамгаалалт гаргах гэж жил болгон олон сая ам.доллар зарцуулж байгаад Оросын үндсэрхэг үзэлтнүүд ихэд дургүйцэж байгаа юм. Ленинийг шарилыг хэрхэх талаар байсхийгээд л маргаан дэгддэг удалгүй намждаг. Эрх баригчид нь улс орны эв нэгдлийг хадгалах үүднээс ойрын хэдэн жилдээ Ленинийг бунханд нь байлгасан нь дээр гэж үзжээ. Учир нь, Оросын Коммунист намын үндсийг тавигч нь Лениныг бишрэн шүтдэг, хүндэлдэг хүн хэдэн саяар тоологддог аж. Тэд ч Ленинийг бунхнаас гаргахыг идэвхтэй эсэргүүцэж байгаа юм. Ийм нөхцөлд энэ асуудал хурцадвал нийгэмд хагарал үүсч, улмаар улсын аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрч болзошгүй гэнэ. Удирдагчдаа занданшуулан бунханд хадгалж, баяр ёслолоор бунхант индэр дээр нь гардаг ёслолын эхийг өдгөө задран үгүй болсон Зөвлөлт улс гаргаж байсан. Улмаар Зөвлөлтийн талыг баримтлагч олон улсад экс удирдагчдаа занданшуулан хадгалдаг “моодтой” болсон. Оросууд ч үүнд нь тусладаг. Өдгөө дэлхий дээр төрийн удирдагчдаа энэ мэтээр зандашуулан бунханд байрлуулж, мөргөж байдаг цөөн хэдэн улс л бий. Мао удирдагчаа занданшуулсан БНХАУ, удирдагч Хо Ши Мин занданшуулсан Вьетнам, Ким Чен Ир ба Ким Ир Сен хоёроо занданшуулсан Хойд Солонгос гэх мэт. Харин манай улс бунханы асуудлыг аятайхан шийдсэн.

0 Сэтгэгдэл