Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Шатахууны асуудлаар мэдээлэл хийнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АИ92 шатахууны хомсдол үүсэж, иргэд шатахуун авах гэж олон цагаар дугаарлав. Тэгвэл шатахууны асуудлаар өнөөдөр 09.30 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийхээр болжээ. 

Тэрбээр өнгөрсөн сарын 29-нд мэдээлэл хийхдээ "ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын даргыг би урьсан. Монголын талын дарга Ч.Хүрэлбаатар сайд, Ерөнхий сайд, мөн надтай уулзана. Ингэж уулзахдаа түлш, АИ-92 шатахууны нийлүүлэлтийг сайжруулж өгөөч гэж гуйна. Тээвэрлэлтийн хувьд асуудал байгаа. ОХУ-аас өвлийн түлшинд зөвхөн томоохон төрийн өмчит компаниудаараа дамжуулаад Монгол руу экспорт хийж байгаа. ОХУ-аас Монголд огт хориг тавиагүй. Өвлийн дизель түлш орж ирж л байгаа, хоригтой байсан бол орж ирэхгүй. Энэ сарын 1-нээс 23-ны хооронд 97 мянган тонн түлш орж ирсэн.

Нэг тонн түлшийг ирэх сард БНХАУ 1090, ОХУ 855 ам.доллароор нийлүүлэх боломжтой гэсэн үнэ өгсөн. Үүнээс харахад өнөөдөр байгаа үнээсээ ОХУ багассан үнэ санал болгосон. Тийм учраас би үнэ буурч байгаа, битгий нөөцлөөрэй гэж хэлээд байгаа. Тасалдал огт байхгүй, хэрэглээгээ гүйцэхгүй байна" хэмээж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан