Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЦЕГ: "Орчлон" сургуулийн сурагчдаас зөрчлийн шинж тогтоогдоогүй

Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас арваннэгдүгээр сарын 22-нд тус дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Орчлон" сургуулийн сурагчдаас үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт гарган хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй үйлдлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Шалгалтаар зөрчлийн шинж тогтоогдоогүй тул гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан байна.

Арваннэгдүгээр сарын 25-нд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын тоглоомын талбайд өсвөр насны 20 орчим хүүхдүүд зодолдсон үйлдэл тогтоогдоогүй тул зөрчлийн шинжгүй гэж шийдвэрлэжээ. Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн эрхийг зөрчсөн 49 иргэнд 14 700 000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 147 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулсан байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан