Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
О.БААСАНХҮҮ: Э.БАТШУГАР, Ц.ОЮУНБААТАРЫН ХЭН НЬ Ч ХАМААГҮЙ УИХ-Д ОРЖ ИРЭЭСЭЙ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн 11 дэх гишүүн Ц.Оюунбаатар уу, Э.Батшугар уу гэсэн маргаан өрнөж буй. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Танай эвслийн 11 дэх гишүүн Ц.Оюунбаатар уу, Э.Батшугар уу?
-Юуны өмнө СЕХ болон БХЯ-наас мэдээлэл сонсох хэрэгтэй. Одоогоор МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Э.Батшугар, Ц.Оюунбаатар гэсэн хоёр хүний асуудал яригдаж байгаа. Ц.Оюунбаатар болохоор МАХН-ын гишүүн биш. Бие даагч ч биш. “Нам бусчуудын холбоо”-ны тэргүүн. Э.Батшугар болохоор цэргийн үүрэгт албаа хаасан эсэх нь эргэлзээтэй гээд жагсаалтаас хасагдсан. Гэтэл БХЯ-наас ирүүлсэн албан бичгээр цэргийн үүргээ хаасан гэх бүрэн үндэстэй гэж байгаа. Тиймээс бид БХЯ-наас ирүүлсэн бичгийг СЕХ-нд үзүүлж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд энэ хоёр хүний аль нь орох ёстой вэ гэсэн гаргалгааг гаргах хэрэгтэй болоод байна.
-СЕХ Э.Батшугарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Жагсаалтаар бол Ц.Оюунбаатар орох ёстой юм биш үү?
-Ц.Оюунбаатар манай намд гишүүнчлэлээр ороогүй. Гэвч жагсаалтад багтсан. Э.Батшугар хууль бусаар жагсаалтаас гарсан гэсэн гомдолтой яваа. Тиймээс үүнд зөрчил байгаа эсэх талаар шийдвэр гаргадаг байгууллагын саналыг сонсох гэж байгаа юм.
-Танай бүлгийн даргын хувьд 11 дэх гишүүний асуудлаа Удирдах зөвлөлөөр ярилцана гэсэн?
-Тийм ээ. Эцсийн шийдвэрийг манай эвслийн Удирдах зөвлөл гаргана.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр түр хүлээ гэж гуйсан учир Ц.Оюунбаатар тангаргаа өргөхгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ тухайд...?
-Намын даргатай бүх зүйлийг холбож ойлгох нь утгагүй. Эвслийн удирдлага л шийдвэр гаргана. Би Э.Батшугар, Ц.Оюунбаатар хоёрын тэр нь УИХ-ын гишүүн болоосой гэж бодохгүй байгаа. Хэн нь ч хамаагүй УИХ-д орж ирээсэй гэж бодож байна.

0 Сэтгэгдэл