Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Автобус нийлүүлэх тендерт "Yutong Bus" шалгарчээ

Автобус нийлүүлэх тендерт "Yutong Bus" шалгарчээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад "Yutong Bus Co.,Ltd" компанийг шалгаруулжээ. Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр /2023.11.30/ оролцох үеэрээ мэдэгдсэн юм. Тус компани нь автобус борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг юм байна.

Евро стандартын автобусны нэг бүрийн үнэ 300-350 мянган евро буюу нэг тэрбумаас дээш үнэтэй бол "Yutong Bus Co.,Ltd" компанийн автобус нь 60 мянга гаруй ам.долларынх байх гэнэ.

Нийслэлийн зүгээс 2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авах бодлого барьж буй юм.

Сануулахад, автобус нийлүүлэх тендерт дараах таван компани саналаа ирүүлсэн юм.

  1. “Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг

  2. Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг

  3. Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг

  4. Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг

  5. China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, "Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd", "Yutong Bus Co.,Ltd"-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээсэн. Харин "Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd"-н хувьд 300 мянган ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол "China North Vehicle Corporation LTD"-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан