Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Гэмт хэрэгт холбогдсон шүүгч Д.Оюунжаргалыг ажлаас нь чөлөөллөө
bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.utas 91915043 91914197
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж 17 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Х.Батсүрэн, Х.Сонинбаяр нарыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Ж.Оюунтунгалаг, Ч.Хосбаяр нарыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, В.Цэцэнбилэгийг Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, М.Ризаг Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, А.Сарантуяаг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, Б.Халиуныг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар болжээ. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Ц.Тогоохүүг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Л.Банзрагчийг Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Л.Борыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тогтоол гаргасан байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул Д.Оюунжаргалыг Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас огцруулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргажээ.
Түүнчлэн Өмнөговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн тамгын албаны орон тоо, албан тушаалтнуудын ангилал, зэрэглэлийг батлах, зарим аймгийн шүүхийн тамгын хэлтэс, албаны үйл ажиллагааг шалган тусалсан дүн, анхан шатны шүүхийн “Иргэн-1” програм хангамжийг хүлээн авч нэвтрүүлэх, зарим шүүгчид зэрэг дэвийг нэмэгдүүлэн олгох тухай асуудлыг шийдвэрлэв.
Түүнчлэн Өмнөговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн тамгын албаны орон тоо, албан тушаалтнуудын ангилал, зэрэглэлийг батлах, зарим аймгийн шүүхийн тамгын хэлтэс, албаны үйл ажиллагааг шалган тусалсан дүн, анхан шатны шүүхийн “Иргэн-1” програм хангамжийг хүлээн авч нэвтрүүлэх, зарим шүүгчид зэрэг дэвийг нэмэгдүүлэн олгох тухай асуудлыг шийдвэрлэв.
0 Сэтгэгдэл
2012.10.01
























