Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
ӨНӨӨДӨР "УЛС ӨРИЙН  ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨР" ТОХИОЖ  БАЙНА

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨР” болгож улс даяар тэмдэглэж байхаар тогтоосон.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 28 дахь өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн Маанийн хийдэд буяны ном хуруулж, зул өргөж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ажлыг зохион байгуулж байна. Мөн аймгийн телевизүүд болон сайтуудаар “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба Цагаатгал” баримтат кино, шторкуудыг гаргаж, аймгийн хэмжээнд 9-12 дугаар ангийн сурагчдад “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт, сургамж” сэдвээр 1 цагийн хичээл орох зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурал 1998 онд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль-”ийг баталсан ба хуулийн хэрэгжилтийг хангаж Улсын комиссын мэдээгээр Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31,604 хүнд холбогдох 10,226 хэргийг цагаатгажээ. Монголд 37,000 орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг.

Өмнөговь аймгийн хэмжээнд 1514 хүн ямар нэгэн байдлаар хэлмэгдүүлэлтэд өртөж, 1049 хүн цаазаар хороох ял, 284 хүн хорих ялаар шийтгэгдсэн гэсэн тоо баримт байна.

Энэ оны 6 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу 24 иргэнд 40, 80 сая төгрөгийн нөхөн олговрыг журмын дагуу олгосон бол 12 иргэн нөхөх олговор авахаар шүүхийн шийдвэр гарсан хүлээгдэж байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан