Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
АЙМГИЙН ИТХ-ЫН НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо нь ИТХ-ын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах, ИТХ-ын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийнхээ хүрээнд хорооны ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажилладаг билээ. Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо нь 2023 оны ажлын төлөвлөгөөний дагуу 2023.09.18-ны өдөр хуралдаж, нийгмийн салбарын дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1. Говийн оюу ХДС, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлэх “Өмнөговь аймгийн хүн амын эрүүл мэнд, боловсролыг дэмжих нэгдсэн төсөл”-ийн талаарх танилцуулга, мэдээлэл

2. Нийгмийн салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн явцын хэрэгжилт

3. Орон нутгийн хэрэгцээт боловсон хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой оюутан суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт

4. Зорилтот бүлгийн иргэдийн амьдрах орчин, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр хийгдсэн ажил, арга хэмжээний явц, хэрэгжилт

5. Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын үйл ажиллагааны чиглэлээр хийгдсэн ажил арга хэмжээний явц, хэрэгжилт

6. Ахмад настан, 40-өөс дээш настай иргэд, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжил хамгааллын чиглэлээр хийгдсэн ажил, арга хэмжээ

7. “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төслиийн явц, хэрэгжилт.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан