Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
"НОГООН ГЭРЭЛ- ЦАГААН ШУГАМ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Улаан загалмайн хороотой хамтран Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох, эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон гэрэл - Цагаан шугам” тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 6 сургуулийн 60 хүүхэд, 24 багш, эцэг эх асран хамгаалагч оролцсоноос

ТЭРГҮҮН БАЙР - 1-р сургуулийн "Гэгээн зам" баг

ДЭД БАЙР - Цогтцэцийн сумын 2-р сургуулийн "Авьяаслаг цагдаа" баг

ГУТГААР БАЙР - Ерөнхий боловсролын 2-р сургууль "Цагаан шугам" баг

ТУСГАЙ БАЙР - Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн "GTS" баг тус тус шалгарлаа.

Идэвх санаачилгатай оролцсон нийт баг хамт олонд халуун баяр хүргэе.

Бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцох дадлыг хэвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч таны оролцоо чухал.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан