Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
10 байршилд өвлийн идэш худалдаалж эхэллээ

ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 10 байршилд "Өвлийн идэш 2023" өргөтгөсөн худалдааг өнөөдөр /2023.11.27/ эхлүүлж байна. Малчны гараас гарт буюу малчдын бэлтгэсэн малын махыг дундын зуучлалгүйгээр нийслэл хотын иргэдэд худалдах өргөтгөсөн худалдааг дараах байршлуудаас авах боломжтой.

“Өвлийн идэш 2023” өргөтгөсөн худалдааны байршил:

  • Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд – Архангай, Хөвсгөл аймаг

  • Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв – Хэнтий, Сүхбаатар

  • Баянзүрх дүүрэг Жуковын талбай – Дорнод, Хэнтий

  • Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд – Өвөрхангай, Төв,

  • Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу – Ховд, Увс,

  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах – Булган, Говь-Алтай, Завхан аймаг

  • Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв – Дорноговь, Дундговь, Өмнөговь

  • Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв – Сүхбаатар аймаг

  • Налайх дүүргийн Налайх зах – Дорнод, Говьсүмбэр

  • Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн – Бүх аймаг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан