Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материалыг задаллаа

Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материал задлах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Мөн үеэр  Тендерийн үнэлгээний хорооны дарга Г.Ганболд мэдээлэл өглөө. Тэрээр "Нийслэлийн нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн нээлтийн ажиллагаа зохион байгуулагдах гэж байна. Өмнөх гэрээг цуцалсан. Улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг баталсан. Ингэснээр худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн. Тус захирамжийн дагуу, Засаг даргын шийдвэрээр үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо 2023 оны 10 дугаар сарын 24-нд тендер зарлаж, өнөөдөр тендерийн материал задлах гэж байна. Өнгөрсөн хугацаанд тендерт оролцохыг сонирхсон этгээдүүдээс нийт 20 тодруулга авч, хариу өгсөн. 
Дараагийн сонгон шалгаруулах эрхийг өөр үнэлгээний хороо зохион байгуулна. Дараагийн худалдан авах үнэлгээний хороог Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан