Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
НӨАТ-ын баримтаа бүртгүүлж азтан болоорой

Аравдугаар сарын НӨАТ-ын азтануудыг тодруулах ээлжит тохирол өнөөдөр болно. Энэ оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдах юм.

Сугалааны урамшуулалд:

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
    4 орон таарвал /40,000-100,000/
    5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
    6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
    7 орон таарвал /500,000- 10 сая/
    8 орон таарвал 5-30 сая төгрөг хожих юм.

Тохирлыг ибаримт аппликэйшн болон “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулна.

Сануулахад, өнгөрсөн аравдугаар сард нэг супер азтан тодорсон юм. Ингэхдээ 2023 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 41,377,883 баримтыг оролцуулсан юм.

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 37,169

4 орон таарсан /40,000-100,000/: 3,697

5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 361

6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 34

7 орон таарсан /500,000- 10 сая/: зургаа

8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан