Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ “МОНГОЛ ДАРХНЫ УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” АНХДУГААР ЧУУЛГАНААР ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ХҮРЭЭНД 3 САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой
Төлбөртэй бүс тогтоож, 27500 төгрөг авах заалтыг хасчээ

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ долоо хоногт чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Тус хуулийн төсөлд нийслэлд түгжрэлийн бүс тогтоож, тус бүсээр зорчиж байгаа тэвээрийн хэрэгслээс өдөр 0-27500 хүртлэх төгрөгийн татвар авах заалт оруулсан байсан билээ. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар хуулийн төслөөс тус заалтыг авчээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сонгууль болох гэж байхад "гал"-тай хууль батлахгүй гэж тус заалтыг дэмжихгүй байгаа аж. Тиймээс хотын дарга хуулиа батлуулахын тулд тус заалтыг хасчээ.

Анх нийтийн тээврийн хүртээмжийг нэмсний дараа НИТХ төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бөгөөд төлбөрийг 0 төгрөгөөс 27500 төгрөг хүртэлх байх. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгох. Мөн төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдийг төлбөрөөс 90 хувь чөлөөлнө. Мөн төлбөртэй бүс рүү орох орчимд байрлах автомашины зогсоолыг ажлын цагаар үнэгүй болгоно гэж байсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан