Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Авлигын индексээр Монгол Улс 2012 онд 36 оноо авч байсан бол 2022 онд 33 оноо авчээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас хэрэгжүүлсэн Авлигатай тэмцэх  "Шүүр"  ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:-  Монгол Улс хамуундаа баригдсан борлон шиг л болчихоод байна.  Энэ бол авлига.   Эрх барих дээд байгууллага, Засгийн газар хуулийнхан, дунд шат гээд системийн авлига гэдэг зүйлд өртсөн.  Нэг зүйлийг нэг хүнийг барьж асуудлыг шийдээд энэ бол эмчлэгдэхгүй.  Том хэмжээний бодлогын өөрчлөлт хэрэгтэй.  Удахгүй нүүрсний түр хорооны сонсгол болно.  Ер нь асуудлыг түр хороогоор нээлттэй хэлэлцүүлдэг болсныг дэвшил гэж харж байна.  Гэхдээ сөрөг хүчнээс зохион байгуулах сонсголыг явуулахгүй байна.  Тухайлбал, цар тахлын үеийн мөнгөний зарцуулалтыг хэлэлцэх гэхээр болдоггүй.  Шинжээч томилж өгдөггүй. Тухайн үед гадна дотны томоохон компаниуд хүмүүсийн өгсөн хандив мөнгө хаашаа орсныг та нар ер нь мэдэж байгаа юу. 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо:-  Олон улсын байгууллагаас жил бүр авлигын индексийг гаргадаг.  2022 оны байдлаар Монгол Улс 33 оноогоор 180 орноос 116 дугаар байрт орсон. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулаад үзэхээр 2012 онд манай 36 оноотой байсан.  Сүүлийн жилүүдэд эдийн засаг, засаглалын суурь үзүүлэлтээс болж оноо буурсан байна  гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан