Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
МУИС-ийн I байрыг нураахгүй, III байрыг шинэчилнэ

МУИС-ийн хичээлийн III дугаар байрыг энэ намраас эхлэн нурааж, шинэчлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан цахим орчинд тус сургуулийн I дүгээр байрыг нураах болсон талаар мэдээлэл цацагджээ. Тэгвэл албаны эх сурвалжаас тодруулахад I дүгээр байрыг нураахгүй бөгөөд зөвхөн III байрыг нурааж, шинэчилж байгаа тухай мэдээллээ. Түүнчлэн I дүгээр байр нь соёлын өвд бүртгэлтэй учраас нураах эрх зүйн үндэслэл байхгүй аж. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол 2022 оны есдүгээр сард болж байжээ.

Эргэн сануулбал,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1957 онд Хууль зүйн их дээд сургууль байгуулах тогтоол гарч, 1960 оны есдүгээр сарын 1-ний өдөр Нийгмийн ухааны факультетын дэргэд анхныхаа хичээлийг орж байсан түүхтэй. Улмаар 1970-аад онд хуулийн салбар өргөжин тэлж, 1993 онд Хууль зүйн факультетыг байгуулж, түүнээс хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн байр нь МУИС-ийн 3Б байр болсон түүхтэй. Гэвч хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсноор нураах асуудлыг олон жилийн өмнөөс ярьжээ. Иймээс тус сургуулийн багш, ажилтны ажиллах орчныг сайжруулах, оюутан суралцагчдын боловсрох нөхцөлийг хангах зорилгоор орчин үеийн шийдэлд нийцсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилга барихаар төлөвлөсөн.

Хичээлийн III  дугаар байрын барилга ирэх 2025 онд ашиглалтад орох бөгөөд нийтдээ долоон давхар, хоёр блокоос бүрдсэн барилга баригдах юм. Ингэхдээ, А блокийн санхүүжилтийг 2023 оны улсын төсөвт суулгасан бол Б блокийн санхүүжилтийг тус сургууль гаргахаар болсон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан