Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ “МОНГОЛ ДАРХНЫ УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” АНХДУГААР ЧУУЛГАНААР ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ХҮРЭЭНД 3 САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шахмал түлш тээвэрлэх компаниас хахууль нэхсэн даргыг шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Тэрбээр “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагаас 10 сая төгрөгийн хахууль нэхсэн хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Өөрөөр хэлбэл, эл хэмжээний мөнгө өгвөл компанийг нь шалгаруулна, үгүй бол хаслаа гэх байдлаар хясан боогдуулж хахууль нэхсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Батцэцэг хүнээр дамжуулж авчирч өгөхийг шаардаж байсан хэрэгт буруутгагдаж буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан