Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Зарим хуулийн төслүүдийг эргэн харах шаардлагатай гэж үзэв
УИХ дахь АН-ын бүлэг  2012 оны  УИХ-ын намрын чуулганаар ямар асуудлыг хэлэлцэх, шийдвэл зохих ямар асуудал  байгаа  талаар гишүүдийн саналыг сонслоо. Засгийн газрын  мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд бодлогын хэмжээнд ямар асуудлуудад  гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах вэ гэдэгт гишүүд санал нэгдлээ. Мөн намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой  зарим хуулийн төслүүдийг эргэн харах шаардлагатай гэдэгт байр суурь   нэгдлээ. Хадгаламжийн даатгалын тухай хууль, Үнэт цаасны тухай хуулиудыг УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэхээр  оруулсан  нь өмнөх парламент болоод хуулийг санаачилсан гишүүд нь одоогийн  УИХ-д  байхгүй  гишүүдийн саналуудыг өнөөдрийн  Засгийн газрын  мөрийн хөтөлбөр үйл ажиллагаанд нийцэж байгаа эсэх асуудлаар эргэж харж үзэх нь зөв гэсэн байр суурийг бүлэг дэмжлээ. Засгийн эрх мэдэл, бодлогыг хэрэгжүүлж байгаагийн хувьд  асуудлыг  шуурхай шийдэж шинэчлэл өөрчлөлт рефорум руу хурдацтай явж буйгийн хувьд ямар хуулийг хэзээ хэлэлцэх вэ гэдгийг бодлогын төвшинд авч үзэх ёстой. Түүнээс хэн нэгний гэнэтхэн санаачилж оруулж ирсэн лоббины хуулийн төсөлтэй тэмцэх ёстой гэж үзсэн. Хот төлөвлөлт, газар олголт гээд  нийслэлийн өмнө тулгамдаж буй олон асуудлуудыг нийслэлийнхээ бодлогтой уялдуулж хамтарч хийхээр саналтай бүлгийн гишүүд  санал нэгдэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан