Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Дэгийн тухай хуультай санал нэгдэхгүй байна гэв
Долоо хоног бүрийн даваа гаригт намын бүлгүүд хуралддаг уламжлалтай. УИХ-ын чуулганы нээлтийн дараа энэ уламжлалын дагуу МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдав. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллэсэн юм.
Бүлгийн хурлаар УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Төсөлд “УИХ-д хамгийн олон суудал авсан намын насаар хамгийн ахмад гишүүн анхдугаар чуулганы нээлтийг удирдана” гэж тусгасан байна. Үүнтэй эвслийн гишүүд санал нэгдэхгүй байгаа аж. Харин тухайн өдрийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдээс насаар хамгийн ахмад гишүүн удирдана гэж оруулах нь зүйтэй гэж эвслийн бүлгийн гишүүд үзжээ.

“Шударга ёс” эвслээс нэг гишүүн УИХ-ын гишүүний тангараг өргөх дутуу байгаа. Эвслийн удирдах зөвлөл ойрын үед хуралдаж Ц.Оюунбаатар, Э.Батшугар нарын хэн нь тангараг өргөхийг шийдэх ажээ.

Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан