Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Намрын их цэвэрлэгээ аравдугаар 26-ныг дуустал үргэлжилнэ

Нийслэлийн 384 жилийн ойг угтан дүүргүүдийн 48 хог тээвэр, зам цэвэрлэгээний аж ахуйн нэгж байгууллагын 1900 гаруй жолооч, ачигч, зам талбайн үйлчлэгч, 250 иргэдийн бүлгийн үйлчлэгчид уртасгасан цагаар цэвэрлэгээ, үйлчилгээний ажил хийж байна. Өнгөрсөн бямба гарагт төвлөрсөн хогийн гурван цэгт нийт 351 машин 693 рейсээр 2494 тонн хог хаягдал хүргэгджээ. Түүнчлэн Нарангийн энгэрийн цэгт 151 машин 344 рейсээр 1498 тонн, Цагаан давааны цэгт 145 машин 234 рейсээр 549 тонн, Морингийн давааны цэгт 55 машин 115 рейсээр 447 тонн хог хаягдал тээвэрлэсэн байна. 

Тус аяны хүрээнд хог тээвэрлэлтийг эрчимжүүлэн шөнийн цагаар хогийн цэгүүд болон ил задгай үүссэн хог хаягдлыг тээвэрлэх хуваарь гарган энэ сарын 20-21-нд шилжих шөнө төвийн зургаан дүүрэгт 441 машин 1021 рейсээр 3996 тонн хог хаягдал тээвэрлэжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан