Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Дорноговь аймгаас сураггүй болсон охиныг Сонгинохайрхан дүүргээс оллоо

Цагдаагийн байгууллагад Дорноговь аймгийн Сайншанд сумаас 16 настай, эмэгтэй, "У" нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цагийн үед сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, шаардлагатай нэгж, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд Дорноговь, Говьсүмбэр, Улаанбаатар хот зэрэг газарт эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан.

Эрэн хайх ажиллагааны үр дүнд хүүхдийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 22:50 цагийн үед олж тогтоосон ба охин эсэн мэнд, хэвийн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

ИЙМД ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ ТА БҮХЭНД ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

1. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, шаардлага, зан байдлыг зөв үнэлж, илэн далангүй сайтар ярилцаж, ойлголцож байх, өдөрт 15 хүртэл минутыг хүүхдэдээ гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох.

2. Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.

3. Эцэг, эхчүүд маань өөрсдөдөө анхаарч, гэр бүлийн орчинд тайван, дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарах. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох нь хүүхэд нийгмийн орчинд эрсдэлт нөхцөлийг эергээр даван туулах суурь болдог.

4. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хэрвээ ярихгүй бол мэдэхгүй биш хэрвээ та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин тайлбарлаж өгнө гэдгийг санах.

5. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандаж сурах нэн шаардлагатай байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан