Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үеэр ХУД-т 91 хүн зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээжээ

Нийслэлийн хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс энэ оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага эхэлнэ.

Цэрэг татлагын арга хэмжээтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд заасан Цэргийн албаны тухай хууль зөрчих зөрчил их гардаг. Тухайлбал, энэ оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын үеэр Хан-Уул дүүргийн хэмжээнд 91 хүн дээрх төрлийн зөрчлийн хэрэгт холбогдож, шийтгэл хүлээсэн байна.

Тиймээс тус дүүргийн прокурорын газраас Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, технологийн сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн 200 гаруй оюутнуудтай уулзалт хийж, хугацаат цэргийн албанд татагдсан 18-25 насны эрэгтэйчүүд ямар үүрэг хүлээдэг талаар мэдээлэл өгчээ.

Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй. Хэрэв хугацаат цэргийн албанд татагдах зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол 150 мянган төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заасан байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан