Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлана

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлана

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал дөрвөн эгнээ бүхий авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрийн 18:00 цаг хүртэлх хугацаанд тус чиглэлийн авто замын эхлэл буюу баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замд II үеийн асфальтбетон хучилт хийгдэнэ.

Зорчих хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар зорчуулах аж. 

Иймд дээрх хугацаанд Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт чиглэлээс ирж буй зорчигчдыг 361-р гармын хойд талаар нэвтрүүлэх тул иргэдийг барилгын ажилд хүлээцтэй хандаж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан