Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
МСНЭ-ээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүллээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалт оруулж байгаа нь төрийн хүчний байгууллага бүх мэдээллээ нуух, үүний цаана хүний эрхийн зөрчил, хэлмэгдүүллийг нуун хаацайлах нөхцөл үүсэх, улмаар хэвлэлээр шүгэл үлээх, эх сурвалжийг хумих зэрэг сөрөг үр дагаварт хүргэж, төр улам бүр дарангуйлагч болох аюул харагдаж буй. Үүнийг эсэргүүцэн МСНЭ-ээс хуулийн заалтыг хасах шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт гардуулах гэж байгаа юм. 

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр "Энд шаардлага хүргүүлж байгаа учир нь ганцхан заалтыг эсэргүүцэж байгаатай холбоотой. Үүнээс биш Эрүүгийн хуульд оруулж байгаа бүх өөрчлөлтийг эсэргүүцээгүй юм. Хэдийгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь нууц задруулахтай холбогдуулсан уг зүйл заалт нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарахгүй хэмээн хэлсэн болов ч эргээд мөрдөн байцаалтын үйл явцад дотроо нууц задруулсан гэж үзвэл хэвлэл мэдээллийн ажилтнуудыг шалгах, нөгөө талаасаа эх сурвалжаа хэл, тодруул гэдэг дарамт шахалт ирэх тал бий. Энэ зүйл заалтаас болоод маш маш олон ургач байдал бий болох талтай. Уг шаардлагыг УИХ дахь Монгол ардын намын бүлэгт мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад давхар хүргүүлнэ" хэмээлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан