Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Н.Учрал: Хөдөлмөрийн яам хэзээ ч хүүхдэд анхаарал тавьж байгаагүй

УИХ өнгөрсөн Баасан гаригт /2023.10.06/ төлөвлөсөн асуудлаа хойш тавин анх удаа хүүхдийн асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “ Хөдөлмөрийн яам үеийн үед хүүхдэд анхаарал тавьж байгаагүй” гэж шүүмжлэв.

Энэ талаар тэрбээр “Хөдөлмөрийн яам үеийн үед хэзээ ч хүүхдэд анхаарал тавьж байгаагүй. Хууль зүйн яам л хүүхэд хамгаалах ажлыг хийж ирсэн юм билээ.  Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Г.Арсланхуяг хурандаа нар энэ ажлыг хийж ирсэн. Маш олон аян өрнүүлээд, өөрсдөө зүтгэж байгаа.

Нэг агентлагийн төсөв нэмүүллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Түүний оронд санаачлага гаргаад ажиллаж байгаа Ч.Ганжавхлан нарын төрийн бус байгууллагыг төрөөс мөнгө төгрөгөөр нь дэмжээд хүүхэд хамгааллын ажлыг хийлгэх хэрэгтэй.

Төрийн хэдэн агентлаг дээр цалин нэмнэ, ямар үр дүн гарах юм. Цалин нэмсэн нэртэй, үр дүн байхгүй” гэж шүүмжилсэн юм.

Гэхдээ хүүхдийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын зүгээс “Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын төсөв мөнгө хүрэлцдэггүйн зэрэгцээ ажилтан, албан хаагчдын цалин хөлс тааруу. Цаг наргүй, ачаалал өндөртэй ажилладаг зэргээс шалтгаалж хүний нөөцийн хомсдолд орсон” гэдэг асуудлыг хөндсөөр ирсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан